m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.19 08:23
32
Хориотой чулууг хил гаргахаар завдсан үйлдлийг зогсоожээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Гүн хэмээх газарт Хас нэрт улаан чулуу гарч иргэд их хэмжээгээр олборлох болсон. Одоогоор тус газрын хамгаалалтад авсан бөгөөд 100 хувь нөхөн сэргээлт хийсэн байгаа аж.

Гэтэл саяхан Гашуун сухайтын хилийн боомтоор улаан чулууг 420 кг-ыг гаргах гэж байхад нь үйлдэл дээр нь барьжээ. Тухайн аймгийн БОГ-ын хувьд энэхүү улаан чулууг олборлож байгаа нь маш олон хуулийг зөрчиж буй хэрэг гэж үзсэн байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль, байгаль орчны тухай хууль болон байгаль орчны үнэлгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болж байгаа юм байна.

Улаан чулууг 420 кг-ыг гаргах гэж байхад нь үйлдэл дээр нь барьжээ.