m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.19 10:01
374
Загварын өвөрмөц тайз

Загварын тайз бол мэргэжилтнүүдэд төдийгүй сонирхогчдод онцгой сэтгэгдэл төрүүлж, мартагдашгүй дурсамж үлдээдэг "увидастан" болох нь бий.

Элсэн манхан, Цагаан хэрэм, бухын тулааны талбар, эртний шилтгээн дэх загварын өвөрмөц шоунууд

Карл Лагерфельд бол орчин цагийн загварын ертөнцийн оргилд суугаа эрхэм бөгөөд түүний загвар өмсөгчид Даллас дахь бухын тулааны талбарт ковбой стиле загваруудыг нь үзэгч олонд толилуулсан удаатай. 

Эдинбургийн эртний шилтгээнд загварын шоугаа зохиож байв. 

Тайзны гол байх аварга том усан санд хөвөх 240 тн орчим мөсөн уулыг тойрон Chanel загварын ордны шинэ загварууд үзэгчдийн нүдийг хужирлаж байв. 

Chanel загварын ордны өвөрмөц тайзны нэг нь 2003 оны тансаг оройн зоог байв. Эртний хаад, ноёдын шилтгээнд болдог тансаг оройн зоогны уур амьсгалыг жинхэнэ утгаар нь бүрдүүлсэн тайзнаа Карл Лагерфельдийн ур ухаанаар бүтсэн загварууд амилсан. 

Өөр нэг өвөрмөц тайз бол 2008 оны хавар, зуны коллецио Fendi хятадын цагаан хэрэмний дээр үзүүлж байсан. 

Харин загварын фэнүүдийн дурсан санадаг гайхалтай загварын тайзыг Pierre Cardin бүтээсэн. Тэд БНХАУ-ын Гансу муж дахь алдарт Торгоны замын дагуу тайз засаж байлаа. 

Онгон байгаль бол ямар ч зураачийн бүтээлээс илүү тансаг тайз байдаг хэмээн тооцсон Redley ойд загварын шоугаа хийж байв. Үзэгчид модны тайрдас дээр тухлаж, ирэх улирлын загварын чиг хандлагыг сонирхсон бол загвар өмсөгчид унасан навчис дээр алхаж байв. 

Нью Йоркын загварын долоо хоногоор нэгэнтээ Moncler аварга том үзэсгэлэнгийн тавиур бүтээж, дөрвөн давхар тавиураар дүүрэн эгнэсэн загвар өмсөгчдөөр гэнэтийн бэлэг барьсан удаатай. 

Харин Cosmopolitan Neutrogena Underwater Fashion Show шилэн хоргон дотор загваруудаа үзүүлсэн. Энэ нь анхны усан доорх загварын шоу болсон гэдгээрээ түүхийн хуудаснаа үлдэх нь лавтай.