m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 02:01
70
Баянхошууны 4,6 км замыг өнөөдөр бүрэн нээнэ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар  энэ оны тавдугаар сарын 9-нөөс эхэлсэн Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэл “Хувьсгалчдын гудамж”-ны 4.6 км авто замын ажил бүрэн дуусч өнөөдөр 11:40 цагаас албан ёсоор нээнэ. 

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэл “Хувьсгалчдын гудамж”-ны 4.6 км авто замын ажил бүрэн дуусч өнөөдөр 11:40 цагаас албан ёсоор нээнэ.

Тус замын барилгын  ажлыг "Экспрессзам" ХХК гүйцэтгэсэн бөгөөд далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж, ресайклдаж, цементээр бэхжүүлсэн суурь, замын доогуур ус зайлуулах 5 төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлууд болон гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг бүрэн хийжээ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.