m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 02:17
232
Улаанбаатар хот Зүүн Азийн залуучуудын наадмын төлөө

Ирэх баасан гаригт 2019 оны Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй хотууд танилцуулгаа хийнэ. Тус эрхийн төлөө манай нийслэл хот Хятадын Ханжоу, Тайванийн Тайчунь хотуудтай өрсөлдөж байгаа билээ. Хурал БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох бөгөөд манай улсаас МҮОХ, Улаанбаатар хотын захиргааны төлөөлөл очиж танилцуулга хийх аж.