m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 04:41
136
Хонгконгод дахин үймээн гарав

Хонгконг хотын гудамжинд "Occupy Central" хөдөлгөөний жагсагчид болон цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Цахим хуудсанаа тавигдсан цагдаа нар жагсаалын нэгэн оролцогчыг зодож буй бичлэг нь үймээн гарах шалтгаан болсон юм. 

Бямба гаригийн орой болсон үймээний үеэр Хонгконгчуудын эсэргүүцлээ илэрхийлэх талбар болсон Монг Кок дүүргийн төв талбайг жагсагчид дахин эзлэн авчээ. Жагсагчид тус дүүргийн хүн ихээр цуглардаг уулзварыг дахин хааж хаалт барихыг завдах үед цагдаа нар жагсагчдын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Түүнчлэн жагсагчид Засгийн газрын цогцолборт орохыг завджээ. Энэ үеэр арав гаруй хүн баривчлагдаж, хөнгөн гэмтэл авсан байна.

Хонгконг хотын гудамжинд "Occupy Central" хөдөлгөөний жагсагчид болон цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн гарчээ

Жагсаалд нийтдээ есөн мянга гаруй эсэргүүцэгчид оролцсон байна. Мөргөлдөөний үеэр 26 хүн баривчлагдаж, 15 цагдаагийн ажилтан бэртсэн гэнэ. Жагсаалыг тараахын тулд цагдаа нар резинэн бороохой болон чинжүүтэй хий ашигласан байна. 

Есдүгээр сарын төгсгөлд эсэргүүцэгчид "Occupy Central" хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн ба тэд Хонгконгын бизнес төвийг хаасан билээ.    

Жагсаалд нийтдээ есөн мянга гаруй эсэргүүцэгчид оролцсон байна. 

Эрх баригчид болон эсэргүүцэгчид бие биенээ харгислалд буруутган эмх замбараагүй байдлыг өдөөн турхирсан хэмээсэн юм.