m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 06:34
116
Дархлаагаа яаж сайжруулах вэ

Хүний дархлааны систем доройтох нь маш аюултай. Ингэж доройтсоноос болж хүний бие организм элдэв өвчин эмгэгт өртөх нь ихэсдэг. Төрөлхийн эрүүл чийрэг, дархлаа сайтай хүн ч амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хортой зуршил зэргээс үүдэн өвдөмтгий болон нь бий.

1.Дасгал хөдөлгөөн тогтмол хий. Өдөр бүр хөнгөн төрлийн дасгал хийх, явган явах, хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг сонговол хүний дархлааны систем сайжирдаг.

2.Цадтал бүү ид. Тархинаас “цадсан” гэх дохио өгч байхад хоол нэмж идэх шаардлагагүй. Хооллохдоо ч өөрийгөө захирч сурах нь дархлааны сайжруулахад нэн тустай.

3.Тамхи бүү тат. Тамхи татахаа бүр мөсөн хая. Эс чадвал мэдэгдэхүйц хэмжээгээр багасга

4.Хүнсэндээ жимс ногоо түлхүү хэрэглэ. Нимбэг, киви зэрэг жимснүүд нь дархлааны системийг сэргээдэг. Иймд өдөрт заавал жимс идэх хэрэгтэй. Жимсэнд өвчин эсэргүүцэгч С,Е аминдэм- каротин агуулагддаг.

5.Стрессээ удаан хадгалах хэрэггүй. Стресст орсон үед энэ талаар сэтгэгдлээ цаасан дээр буулган бичиж байвал дархлааны системийн хамгийн чухал “Т” эсийг сайжруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

6.Сармис хэрэглэж занш. Хүний биеийн дархлааг сайжруулах талаар сармисыг гүйцэх өөр ямар ч бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөн гарган авч чадаагүй байна. Сармис бол хүний эрүүл мэндэд зориулан байгалиас бүтээсэн ер бусын гайхамшигт шидтэн юм. Сармис нь хамгийн олон төрлийн бактер устгадаг болохыг эрдэмтэд судлан тогтоосон байдаг.