m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 06:46
100
Уур бухимдлаа удирдах арга

Сэтгэл санаагаа амар амгалан байлгаж сурах нь эрүүл, энх амьдрах эрхэм дадал

  • Уурлаж байгаа нэгнээ хараад зэрэгцэж уурлалгүй, ямар нэг зүйлийг засаж залруулах шаардлагатай байгаа юм байна гэж тайвнаар хүлээн авч сурцгаая
  • Уур хүргэсэн асуудлаа уурлаж бухимдсан үедээ биш, тайван болсон хойноо ярилцаж, тухайн асуудлаар харилцан ойлголцолд хүрч сурцгаая
  • Уур бухимдлаа архи ууж, тамхи татаж гаргадаг буруу зуршлаасаа татгалзацгаая
  • Сэтгэл санаа тавьгүй, бухимдсан үедээ хөгжим сонсох, ном унших, дэлгүүр явах зэрэг өөрийн дуртай зүйлээ хийж, уур бухимдлаасаа ангижирч, өөдрөг бодолтой байж сурцгаая
  • Албан ажил, гэр бүлийн болон хувийн амьдралын тэнцвэрийг хадгалж, хэт ачаалалд орсон үедээ амарч тайвшрах энгийн аргуудыг хэрэглэж байя