m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 07:04
62
Идэвхтэй хөдөлгөөн
  • Өглөөний нарнаар өөрийн биед хэт ачаалал өгөлгүйгээр алхаж, гүйж, дасгал хөдөлгөөн хийж суръя
  • Гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ, гудамж орцоороо нийлж алхаж, гүйж, дасгал хийвэл бүр сайн
  • Цахилгаан шатаар биш явган шатаараа алхан гарч, орж байвал эрүүл мэндэд тустай
  • Олон нийтийг хамарсан явган аялалд оролцож, биеэ чангалаарай
  • Иог, хийн болон сунгалтын дасгалуудаас аль нэгийг нь өөртөө тохируулан өдөрт заавал цаг гаргаж тогтмол хийж заншъя

Бухимдалгүй тайван амьдрах найман арга

1. Бишрэн шүт: Та ямар нэгэн зүйлийг бишрэн шүтэхдээ байгаль дэлхий, эцэг эх, хань нөхөр, үр хүүхдээ юм уу аль л өөртөө сэтгэлийн тааламж өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны бухимдал тайлагдана.

2. Өөрийгөө тань: Та өөрөөсөө аль нэг сайхан зүйлийг олж харахыг хичээ. Толинд хараад инээмсэглэ. Сайхан хувцасаа өмс. Өөрийнхөө сайн сайхан талыг бод, сана

3. Ажлаа хуваарил, төлөвлө: Та их яарсан эсвэл ажил тань бүтэл муутай байвал хийж буй ажлаа эргээд нэг төлөвлөж үз. Одоо онц чухал биш ажлаа түр хойш нь тавь.

4. Өдрийн цай уух, завсарлага амралтыг бүү хойшлуул: Таатай орчинд аяга хоол идэхэд сэтгэл амарч, бухимдал тайлагддаг. Ямар ч их ажилтай байсан, өөртөө заавал цаг зав гаргаж сураарай.

5. Хамт олонтойгоо бай: Зожигдуу хүмүүс ганцаардал бухимдалд илүү өртдөг. Тиймээс нийгмийн идэвхтэй байж, хамт олонтойгоо нийлж дарвиж инээж хөхөрч явах нь танд тустай.

6. Дасгал хөдөлгөөн хий: Ажлын хэт ачаалал, бухимдсан үедээ биеийн дасгал хөдөлгөөн хий.

7. Бусдын зовлонгоос хуваалц: Сэтгэлээр түгшиж, айж бухимдсан хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож, дэм туслалцаа өгөхийг хичээ.

8. Дуу хөгжим сонс: Та сайхан дуу хөгжим сонс. Өөрөө болон хүмүүстэй хамтран дуулж хөгжимдөн хийморио сэргээж, сэтгэлээ тайвшруул.