m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 07:18
120
Хотын цагдаагийн газрын шатрын аваргууд тодорлоо

Улаанбаатар хотын цагдаагийн газар 2014 оны "Шатар"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнийг Шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн нэрэмжит болгон зохион байгууллаа.

Тэмцээнд  тус газрын 10 баг оролцсоноос тэргүүн байранд 10 оноогоор Шуурхай удирдлага, зорицуулалтын хэлтсийн баг шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, алтан медалиар, дэд байранд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын баг, гуравдугаар байранд Дэмжлэг үзүүлэх газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн баг тус тус шалгарч мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдлаа.