m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 08:45
87
“Монголын хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн 44.886 ширхэг хувьцаа арилжигджээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 20-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 15 хувьцаат компанийн нийт 53.222 ширхэг хувьцаа арилжигдаж, 163.714.256 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

“Монголын хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн 44.886 ширхэг хувьцаа арилжигджээ

Энэ өдөр “А” самбарт найман компанийн 4106 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 5.495.166 төгрөгийн, “Б” самбарт зургаан компанийн нийт 4230 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.118.090 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Харин энэ өдрийн багцын арилжаагаар “Монголын хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн нийт 44.886 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 157.101.000 төгрөгийн гүйлгээ хийгджээ.

Түүнчлэн ТОП-20 индекс 8.06 нэгж буюу 0.05 хувиар өсч 15,622.24 нэгжид хүрсэн байна.