m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 08:50
123
Бээжин-Москвагийн чиглэлд хурдны төмөр зам тавигдана

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт буюу аравдугаар сарын 13-нд ОХУ-ын Москва хотод айлчилсан билээ. Айлчлалын хүрээнд ОХУ болон БНХАУ нар байгалийн хий нийлүүлэлтийн асуудлаар тохиролцоонд хүрсэнээс гадна талууд хурдны төмөр зам барих санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Төмөр замын маршрут нь Бээжингээс гарч Хабаровск, Улаан-Баатар, Эрхүү, Астана, Екатеринбург болон Москва хотоор төгсөх аж

"The Beijing Times" хэвлэлийн мэдээлж буйгаар ОХУ болон БНХАУ Москва-Бээжингийн чиглэлийн хурдны төмөр зам барих төлөвлөгөөтэй буйг мэдээллээ. Төслийн хүрээнд долоон мянга гаруй километр үргэлжлэх хурдны төмөр зам баригдах гэнэ. Төмөр замын маршрут нь Бээжингээс гарч Хабаровск, Улаан-Баатар, Эрхүү, Астана, Екатеринбург болон Москва хотоор төгсөх аж. Бээжингээс Москвад хүрэхэд хоёр өдөр зарцуулагдах аж. 

Төслийн хэрэгжилтэнд нийт 200 тэрбум евро зарцуулахаар төлөвлөжээ

Эхний ээлжинд Москва Казань хүртэл үргэлжлэх 800 километр хурдны зам барихаар төлөвлөгдөж байгаа гэнэ. Төслийн хэрэгжилтэнд нийт 200 тэрбум евро зарцуулахаар төлөвлөжээ. 1954 оноос хойш хоёр хотуудын хооронд долоо хоногт хоёр галт тэрэг явдаг болсон билээ. 

Бээжин-Москвагийн чиглэлд хурдны төмөр зам тавигдана