m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 09:22
82
Ф.Инзаги: Хондаг зүгээр л зөв байрлалд нь тоглуулсан юм

“Милан” клуб “Сери А”-гийн сүүлийн тойрогт “Верона”-г 3:1-ээр буулган авсан. Тэрхүү тоглолтод япон легионер Кейсүкэ Хонда дубль хийснээр зургаан гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтын таринд гарч ирсэн юм. Энэхүү тоглолт болоод Хондагийн талаар багийн дасгалжуулагч Ф.Инзаги ийн ярьжээ. “Тоглолтын төгсгөлд хэрэггүй гоол алдаад их урам хугарсан. Хоёр тоглолт дараалан гоол алдаагүй бол тамирчдын сэтгэлзүйд ч хэрэгтэй байлаа. Хондагийн тухайд гэвэл тэр гайхалтай сайн хөлбөмбөгч. Миний үүрэг бол түүнийг зөв байрлалд нь тавих л байсан. Үр дүн нь ч сайн байлаа” хэмээн Инзаги ярьсан байна. “Милан” клубийн хувьд долоон тойргийн дараа 14 оноо цуглуулж, хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.