m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 09:23
126
Кара Делевинь болон Фаррелл Уильямс хамтарсан уран бүтээл гаргана

Загвар өмсөгч Кара Делевинь болон дуучин Фаррелл Уильямс нар хамтарсан уран бүтээлдээ хамцуу шамлан оржээ. Тэд тун удахгүй шүтэн бишрэгчидээ зориулж шинэхэн уран бүтээлээр бэлэг барихаар болж байгаа гэнэ. 

Фаррелл Уильямс энэ онд одтой байгаа. Тэрбээр "Happy" болон "Get Lucky" бүтээлээрээ дэлхий дахинд танигдаад байгаа юм. Түүнчлэн "Оскар" болон "Грэмми" наадмын олон шагналын эзнээр тодорсон билээ. 

Харин Кара Делевины хувьд дуулах нь асуудал биш гэнэ. Тэрбээр өмнө нь хөгжимчин Уилл Хердтэй хамтран "Sonnentanz" дуу гаргаж байсан туршлагатай нэгэн юм. Иймд адтай Кара болон одтой Фаррелл нарын дэлхийг доргиосон шинэхэн уран бүтээлийг хүлээх л үлдлээ. 

Кара Делевинь болон Фаррелл Уильямс хамтарсан уран бүтээл гаргана