m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 09:24
77
Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 403.9 тэрбум төгрөг болно

Монголбанк нэг долоо хоногтой 140.2 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр энэ оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 403.9 тэрбум төгрөг болж байгаа юм байна.

Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 403.9 тэрбум төгрөг болно

Дашрамд дурдахад, нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм.