m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 09:49
24
“Байгаль хамгаалах” бүсийн зөвлөгөөн Булган аймагт боллоо

Монгол улсын Их хурал, Засгийн газрын бодлого, хөтөлбөрт байгаль орчны салбарын ойрын болон дунд хугацааны бодлогын зорилт тодорхой тусгагдаж, түүнийг хэрэгжүүлэх ажилд шамдан ороод байгаа энэ үед Хангайн бүсийн зөвлөгөөн  зохион байгуулагдсан нь цаг үеэ олсон гэдэгтэй бүгд санал нэг байлаа.
       Зөвлөгөөнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Архангай, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын удирдлага, холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож бүс нутгийн хэмжээнд Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг хэлэлцэн тодорхойлж, нэгдсэн нэг бодлого, чиглэлтэйгээр хэрэгжүүлэхийг зорьсон.  
      Зөвлөгөөний үеэр болсон хэлэлцүүлэгт гарсан санал шүүмжийн дийлэнхи нь Орхон аймагтай хил залгаа орших Булган аймгийн сумдынхнаас гарч байсан. Гэсэн ч аль болох үл маргаж, гарцыг эрхэмлэлээ. Хулгайн мод, хууль бус ан агнуур, хог хаягдал гээд олон зөрчлүүдийн талаар ч зөвлөлдсөн юм.
        Аймгийн ИТХ-ын дарга болон ГХУСАЗЗ-н дарга Д.Батсайхан: “Бүс нутгийн хэмжээнд байгалийн нөөц, газар, түүний баялгийг хамгаалах, экологийн хувьд үр ашигтай эдийн засгийн өсөлтийг хангах асуудлыг нэн тэргүүний зорилтоо болгон дэвшүүлж, байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл шалтгааныг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, тэмцэх оновчтой арга технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна.” гэдгийг чухалчилан мэдэгдэж байсан.
      Байгаль орчны салбарын өмнө тавигдан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь зөвлөгөөнд оролцогч аймгуудын хамтын ажиллагаа, зөв менежмент хариуцлага чадавхиас шууд шалтгаална. Энэ шаардлагыг хангахад салбарын бүх үйл ажиллагааг уялдуулан ажиллах нь Хангайн бүсийн аймгуудын удирдлага, мэргэжлийн албан хаагч  нарын хичээнгүй ажиллагаанаас шалтгаалах нь зүй ёсны хэрэг юм...