m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 10:04
112
"Тусгай ажиллагаа” киноны нээлт 22-нд болно

“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” уран сайхны киногоороо үзэгчдийн танил болсон “Go adventure” студийн захирал Д.Галбаяр “Тусгай ажиллагаа” инээдмийн киногоо энэ сарын 22-ны өдөр үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.  

Тус киноны гол дүрд МУСТА М.Баярмагнай, Э.Ууганбаяр Т.Хулан нар тогложээ.

Тав дахь өдрийн орой хот тэр чигээрээ найган дайвалзаж байлаа. Баярцэнгэл, Жаргал, Наадам гэх нэр нь хүртэл шоу цэнгээнд уриалсан дуудах мэт гурван залуу энэ оройг диваажингийн хаалга хүрэх нислэг гэж нэрлэжээ. Гэвч энэхүү нислэг 12 цаг болж цэнгээний газрууд болон дэлгүүрүүд үүдээ барьснаар газардна. Яахаа мэдэхгүй байсан залуучууд нэгэн бүсгүйтэй тааралдсан нь архины үйлдвэрийн эзэн Тамирын эхнэр Сайханаа байлаа. Ингээд тэд үйлдвэрт нэвтрэн орох бөгөөд одоо жинхэнэ шоу эхэллээ...

Цааш кино хэрхэхийг энэ сарын 22-ны өдөр нээлтээ хийх үеэр нь та мэдрэх боломжтой төдийгүй нээлтээ хийж буй шинэхэн киноны уран бүтээлчид улаан хивснээ алхдаг бичигдээгүй хуулийг тус киноны хамт олон эвдэж үзэгчдээ улаан  хивсэн дээр алахуулж алдаршуулах юм байна.