m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 12:31
301
"Хотын төрх" нээгдлээ

Best art gallery -д  "Хотын төрх" усан будгийн зургын үзэсгэлэн өнөөдөр нээлтэй хийлээ. Үзэсгэлэнгийн зураачаар "Монгол Улаанбаатар их сургууль"-ийн Комьпютер дизайны тэнхимийн багш Сүрэнцэцэгийн Мөнхбаатар ажилласан юм. Түүний  анхны бие даасан зургын үзэсгэлэн ийн олны нүдийг хужирлалаа.

Best art gallery -д  "Хотын төрх" усан будгийн зургын үзэсгэлэн өнөөдөр нээлтэй хийлээ.

Тус нээлтэнд "Монгол Улаанбаатар сургууль"-ийн захирал болон тэнхимийн хамт олон, түүний шавь нар, найз нөхөд хүрэлцэн ирж баяр хүргэн үзэсгэлэнг сонирхсон юм.

Зураач С.Мөнхбаатартай уран бүтээлийнх нь талаар цөөн хэдэн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Үзэсгэлэнгээ олны хүртээл болгож байгаад тань баяр хүргэе. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэнгийн талаар танилцуулбал?

-Сайн байна уу. Баярлалаа.  Өнөөдрийн миний энэ гаргасан үзэсгэлэн "Хотын өнгө" гэдэг нэртэйгээр тавигдлаа. Хотын өнгө төрхийг усан будгаар гаргаж өгсөн байгаа. Миний анхны уран бүтээлийн үзэсгэлэн өшөө цаашаа ихийг хийнэ гэж бодож байна. Би хараахан өөрийн зурдаг арга тактик суугаагүй байгаа. Олон жилийн хөдөлмөр шаарддаг юм л даа.

-Монголд усан будгаар дагнан уран бүтээл туурвидаг зураач хэр их байдаг вэ?

-Яг усан будгаар дагнан ажилладаг маш цөөхөн хүн бий. Саяхан Монголын усан будгын мастер гэсэн үзэсгэлэн гарсан. Тус үзэсгэлэнд усан будгаар дагнан ажилладаг зураач нар цугларсан. Одоогоор Д.Батнасан гэдэг зураач усан будгыг хөгжүүлэх тал дээр ихээхэн юм хийгээд явж байгаа.

Мөн Н.Найманчулуун, Б.Бат-Орших гэх мэтчилэн зураач нар нэгдээд усан будгын холбоо үүсгээд энэ төрлийг илүү цааш нь хөгжүүлье гэсэн зорилго тавин ажиллаж байна. Зөвхөн Монголдоо биш өшөө цаашлаад олон улсад үзэсгэлэнгээ гаргах ийм зорилготой байна.

-Таны хувьд цаашид ямар чиглэлийг барьж уран бүтээлээ хийнэ гэж бодож байна вэ?

-Нэг чиглэлд баригдахгүй. Уран бүтээлч хүн бол ямарч чиглэлийн бүтээл туурвидаг л байх ёстой. Би бол яг өөрт таалагдсан, гоё гэснээ л хийдэг. Тэгэж байж амьдралаасаа, орчноосоо, уран бүтээлээсээ сэтгэл ханамж авдаг. Энэ л хамгийн чухал. Тэгэхгүй бол утгагүй шүү дээ. Өөрт таалагдсанаа л чиглэлээрээл ажиллана.

-Өнөөдрийн үзэсгэлэнгийн онцлох зураг аль нь вэ?

-Миний зурсан "Өвгөн багшийн хөрөг" гэдэг зураг. Ж.Төмөрбат гэж энэ хүн бол хуучны усан будгын томоохон мастеруудын нэг. Энэ хүнтэй би 2005 оноос хойш арван жил цуг ажиллаж байна. Би өөрөө сайн мэддэг хүн болохоор зурах амархан байсан.

Мөн илүү хүнд хүрсэн байх. Яагаад гэвэл тухайн хүний дотоод сэтгэл, мөн чанар, зан аашыг нь мэдэх учраас дөхөм байсан. Тэр утгаараа ч энэ зураг маань илүү амжилтанд хүрч "Миний найзын хөрөг" гэдэг зургийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн болохоор өнөөдөр тусгайлан онцлосон юм.