m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.22 12:50
74
Хууль бусаар хил давсан 22 үлэг гүрвэлийн олдвор эх орондоо ирлээ

70 сая жилийн настай Батаарын олдвор, чулуужсан өндөг зэрэг нийт  22 үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн авах үйл ажиллагаа Туушин компанийн хяналтын талбайд боллоо.

Олдворууд  өнгөрсөн сарын эхээр Нью-Йорк хотоос тээвэрлэж, хоёр сар орчим хугацаанд урт замыг туулан эх орондоо ирлээ. Олдворуудыг хүлээн авах ажлыг ССАЖЯ-ны Палеонтологи, архелогийн музейн шинэчлэл төслийн баг "Туушин" компани, "Бодь" даатгал, Нийслэлийн цагдаагийн газар, Улаанбаатар хотын Гаалийн газар, Үлэг гүрвэлийн төв музейтэй хамтран зохион байгуулсан юм. 

22 үлэг гүрвэлийн олдворууд 10 сарын 31-ны өдөр Үлэг гүрвэлийн төв музейд олны хүртээл болно.

АНУ-ын Засгийн газар Т-Батаарыг дагалдах 22 үлэг гүрвэлийн олдворыг өнгөрөгч долдугаар сарын 14-нд АНУ-ын Хууль зүйн яамны Нью-Йорк дахь салбарын байранд Монгол Улсын талд албан ёсоор шилжүүлэн өгсөн билээ. 

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл


"Амеркийн нэгдсэн улсад хууль бусаар алдагдсан байсан 22 үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь буцаан авчирч буй түүхэн өдөр тохиож байна. 22 үлэг гүрвэлийн олдворыг буцаана гэдэг шийдвэр бараг жилийн өмнө гарчихсан байсан. Гэхдээ Амеркийн нэгдсэн улсын бүх давж заалдах шатны шүүх хурлыг хүлээж, түүний дараагаар Засгийн газрын хэлэлцээрүүдийг хийх протколын ажлыг дуусгасан. Дараа нь далайгаар тээвэрлэх гэрээ хэлэлцээрийг хийгээд хоёр сарын турш яваад өнөөдөр эх орондоо бууж байна. Энэ дашрамд эх орныхоо хууль бусаар алдагдсан соёлын өвийг буцааж ирүүлэх тал дээр хамтран ажилласан бүх байгууллагууддаа талархаж буйгаа хэлмээр байна. Хамтран зүтгэсний хүчинд ямар нэгэн саадгүй байж амжилттай хэрэгжлээ" гэв. 

Үлэг гүрвэлийн олдворуудын баглаа боодлыг АНУ-ын Нью-Йорк хотын "Сорраунд Арт" компани хийсэн бөгөөд сайн дурын таван ажилтан тус ажлыг гүйцэтгэсэн байна.