m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.23 08:35
67
Португал ТОП 10-т орж ирэв

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос шигшээ багуудын шинэчилсэн чансааг өнөөдөр гаргалаа. Чансааг урьдын адил дэлхийн аварга Герман тэргүүлж, дэд аварга Аргентин удаалж байна. Түүнчлэн Роналдугаар удирдуулсан Португалийн шигшээ хоёр байр дэвшиж, ТОП 10-т орж ирэв. Харин хөлбөмбөгийн эх орон англичууд дахин хоёр байр ухарч, 20 хүртэл урууджээ. Энэ чансааны хамгийн хол үсрэлтийг Тогогийн шигшээ хийж, 125-аас 52 хүртэл дэвшсэн. Мөн Тринидад ба Тобаго 37, Умард Ирланд 28 байр ахилаа. Тэгвэл Азербайжаны баг 31 байр ухарч, 126-д очжээ. Манай Монголын шигшээ нэг байр ухарч, 191-д бичигдсэн байна.

1.(1) Герман             1669

2.(2) Аргентин         1565

3.(3) Колумб             1420

4.(5) Бельги              1388

5.(4) Голланд            1375

6.(6) Бразил              1307

7.(9) Франц               1191

8.(7) Уругвай            1184

9.(11) Португал        1175

10.(8) Испани           1119

11.(13) Итали           1064

12.(10) Швейцарь    1063

13.(12) Чили             1060

14.(19) Хорват          1002

15.(20) Алжир          989

16.(15) Коста Рика   974

17.(16) Мексик         954

18.(14) Грек              946

19.(24) Украин         920

20.(18) Англи           919

...191.(190) Монгол  29

Жич: Хаалтад өмнөх чансааг бичив. Дараагийн чансаа арваннэгдүгээр сарын 23-нд гарна.