m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.23 10:03
668
Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал

"Гэрэл зураг түүх өгүүлнэ" булангаараа Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын зургийн цомгоос хүргэж байна. 

Торгон дээл, үйтэн хуаран хантааз, жанжин малгайгаар гангарсан энэ хүү бол Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал. Тэрбээр 1961 оны хоёрдугаар сарын 27-нд Д.Ринчиннямын ууган хүү болон мэндэлжээ. Улаанбаатарын унаган иргэн түүний бага нас Маахуур толгойн дэнжид өнгөрчээ.

"Мэдлэг бол хүч" хэмээн хэлэх дуртай тэрбээр 1978 онд Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургуулийг дүүргэжээ. Харин суралцах хугацааныхаа дөрвөн жилийг ЗХУ-д өнгөрүүлсэн байна. Учир нь түүний аав Д.Ринчинням ЗХУ дахь БНМАУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байсан юм. Цагаан цамц, хилэн форум түүний өдөр тутмын гангараа байлаа. 

Р.Амаржаргалын аав Д.Ринчинням жолооч мэргэжилтэй, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул. Харин ээж Б.Янжин нь эм зүйч мэргэжилтэй бөгөөд тэднийх гурван хүүхэдтэй айл юм. 

Монголын залуу гэр бүлийг нэгээр нэмж, Р.Амаржаргалынх гэдэг айл голомтоо бадраалаа. Тэд хоёр сайхан хүүгийн аав, ээж болов.

Англид. Английн Бредфордын их сургуулийг 1995 онд Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр ШУ-ны магистр цолтой дүүргэв.

Улс төрд хөл тавив. УИХ-д ардчилсан хүчин олонхи болж чадсан 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэлээс нэр дэвшин Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болсон юм. Тэр цагаас хойш дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ. 

Анх ингэж эхэлж байжээ.  Нэгдмэл үйлсийн төлөөх журмын нөхөд 1999 он

Ирээдүйн Ерөнхий сайдууд.  Р.Амаржаргал Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол  Н.Алтанхуяг 27 дахь Ерөнхий сайд буюу одоогийн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж буй. 

НҮБ-ын индэрт. 1998 онд  Р.Амаржаргал  Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Гадаад харилцааны яамны сайдаар ажиллаж байв.    

Билл Клинтонтой хамт. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын хоёр талын хийгээд олон талын гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилтыг түлхүү анхааран ажилласан билээ.

 

Кофи Аннантай хамт                             

 

Р.Амаржаргал 1999 оны долдугаар сард Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, Ардчилсан Засгийн газрын тавдахь тэргүүнээр сонгогдлоо. Түүний эзэмшисэн мэргэжил мэдлэг, ажлын үр дүн, амьдралын туршлага нь хүнд хэцүү цаг үеийн Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллахад ач тусаа өгч, чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх үедээ тэрбээр 38 настай байжээ. 

1999 оны Ардчилсан Засгийн газрын гишүүд.

Алтангадас. Монголын төр нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсаныг нь үнэлж (Ерөнхийлөгчийн зарлигт чухам ингэж бичсэн байдаг) Алтангадас одонгоор шагнав.  

Ахмад офицер. 21 настайдаа Монголын үйлддвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажиллаж, ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн билээ. 1983 онд цэргийн албанд мордон, байлдагчаас ахмад офицер болтлоо дэвшиж, улмаар Цэргийн нэгдсэн дээд сургуульд 1990 он хүртэл санхүү-эдийн засгийн багшаар ажиллаа.  

   

Түүний хувьд парламентын хээнцэр гишүүдийн тоонд багтдаггүй ч гадаад үзэмжиндээ өөрийнхөө хэмжээнд анхаардаг гэдгээ нэгэн ярилцлагадаа дурьдсан билээ.            

Р.Амаржаргал: Адам смитт миний эрхмэлдэг хүн 

Ерөнхий сайдуудын дунд. Төрийн ордон дахь үе үеийн ерөнхий сайдуудын хөрөг дунд түүний зураг ч бас бий.

   

Хөлбөмбөгт дуртай байсан тэрээр хожим 1997 онд Монголын хөлбөмбөгийн  холбооны тэргүүнээр сонгогдон одоог хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна.  Харин түүний урилгаар Блаттер Монголд айлчилсан.