m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 00:28
34
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ АРАВДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

09.00 цагаас:

1.Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухайУлсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
-Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР  танилцуулна.

2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.

3.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

 4.Номын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түтгэлзүүлэх санал гаргах тухай,хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

6.Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг тогтоох тухай, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.НЯМДОРЖ  танилцуулна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2013.09.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.

8.Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсролын сайд Л.ГАНТӨМӨР танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

9.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах/

- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

10.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/;

- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

 14.00 цагаас:

1. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Дотоодын фермерийн аж ахуйн нэгжүүдийг хивгээр хангах үүднээс экспортыг улирлын чанартайгаар зогсоож болох эсэх талаар асуулга”-ын хариуг сонсох;

2. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар асуулгын хариуг сонсох.