m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 02:29
64
“Янкууд” хамгийн их ашиг олдог баг

Бид өмнө нь спортын ертөнцийн хамгийн их ашиг олдог 10 брэнд тэмцээнийг танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаа хамгийн их ашигтай ажилладаг 10 багийг толилуулъя. Мэдээж энэ жагсаалтын дийлэнх нь Европын хөлбөмбөгийн гранд багууд бөгөөд тэднээс гадна бейсболын гурван баг оржээ.

 

1.Нью-Йорк Янкиз (363 сая доллар)

Дэлхийн цувралд 27 дараалан ялсны (хоёрдугаарт орсон “Сент-Луис Кардиналс”-аас 16 хожлоор илүү) дараагаар “Янкууд”-ын балиашгуудын тоо Америкт төдийгүй дэлхий дахинд нэмэгдсэн юм. Зөвхөн бейсбол сонирхогчид гэлтгүй дэлхийн олон оронд NY гэсэн лого бүхий малгай, футболкоор гангарсан хүмүүс олонтаа тааралддаг нь тус багийн нэр хүндийг бэлхнээ илтгэнэ. “Янкиз” зөвхөн тоглогчдын хувцас хэрэглэлээс ашиг олдоггүй, өөрсдийн тоглодог цэнгэлдэх хүрээлэн, “Legends” компани, IMG College-ийн хувьцааг эзэмшдэг аж.

 

2.Манчестер Юнайтед (293 сая доллар)

“Юнайтед” 2007-11 онд дэлхийн хамгийн ашигтай ажилласан клубээр тодорч байсан нь ам.долларын фунттэй харьцах ханш тааруухан байснаас үүдэлтэй. Английн 19 удаагийн аваргууд шуудангийн аварга том DHL корпорацитай гэрээ байгуулснаар хөрөнгө зоорио 14 хувиар буюу 191 сая доллараар нэмэгдүүлсэн. 2014/15 оны улирлаас эхлэн “Улаан чөтгөрүүд” Chevrolet-той долоон жилийн хугацаатай, 559 сая долларын гэрээ байгуулах тохиролцоонд хүрчээ.

 

3.Реал Мадрид (255 сая доллар)

Эзэн хааны багийн цэвэр спортын холбогдолтой арга хэмжээнээс олсон орлого нь 2010-11 улиралд 695 саяд хүрсэн нь хөлбөмбөгийн ертөнцийн хувьд дээд амжилт бөлгөө. Испанийн аваргууд Adidas-тай 2020 он хүртэл хамтран ажиллах болсноо саяхан албан ёсоор зарласан. Гэрээнд зааснаар Мадридын баг жил бүр 40 саяын “цалин” авч байх гэнэ.

 

4.Даллас Ковбойз (249 сая доллар)

Футболка нь дэлхий дахинд хамгийн их зарагддаг 20 тамирчны дөрөв нь харьяалагддаг тус клубийн жинхэнэ өртөг нь 2.1 тэрбум “ногоон”.

 

5.Лос-Анжелес Дожерс (202 сая доллар)

2012 оны тавдугаар сард “Guggen-heim Baseball Management LLC” групп “Дожерс”-ыг хоёр тэрбум доллараар худалдан авсан нь Хойд Америкийн спортын түүхэн дэх хамгийн том наймаа болсон юм. Тус баг орон нутгийн хэвлэл мэдээллийн нэгэн групптэй 20 жилийн хугацаатай дөрвөн тэрбум долларын гэрээ байгуулахаар зэхэж буй сурагтай.

6-7. Бавари Мюнхен (192 сая)

6-7. Бостон Ред Сокс (192 сая)

8. Нью-Инглэнд Пэтриотс (188 сая)

9. Барселона (176 сая)

10. Арсенал (156 сая)