m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 02:42
45
Таван байршилд газар өмчлүүлэхээр бүртгүүлсэн иргэдийн дунд нөхөн сугалаа явуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Таван байршилд бүртгүүлсэн боловч сонгогдоогүй иргэдийн дунд өнөөдөр 14:00 цагт нөхөн сонгон шалгаруулалтыг явуулахаар болжээ. 


Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Багануур дүүргийн IV хороо Тариан булагийн I хэсэг, Баганхангай дүүргийн  хороо II Бор-Үзүүр зэрэг таван байршилд цахим хэлбэрээр явуулсан

Цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон 3780 иргэн монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу харъяа дүүргийн өмч газрын харилцааны албанд албан ёсоор өргөдөлөө өгөөгүй болон тухайн байршилд өмчлөх эрхээсээ татгалзсан  тул дээрх таван байршилд бүртгүүлсэн боловч сонгогдоогүй иргэдийн дунд өнөөдөр 14:00 цагт нөхөн сонгон шалгаруулалтыг явуулахаар болжээ.