m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 05:48
36
Осол гэмтлийн тандалтын албаны үйл ажиллагааг сайжруулах уулзалт боллоо

Эрүүл мэндийн тандалт, бүртгэл мэдээллийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, гэмтэл ослын тандалт, мэдээллийг сайжруулах арга замыг хэлэлцэх уулзалт Эрүүл мэндийн яаманд боллоо.

Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2014 оны 11-12 дугаар сард хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт арга хэмжээг нэвтрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн оролцоо, мэдээллийг нэмэгдүүлж, гаргасан санал санаачлагыг дэмжих гэсэн ажлууд төлөвлөгөөнд багтжээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд ирэх долоо хоногт ХСҮТ,ГССҮТ-ийн тандалт, бүртгэлийн албаны дарга нар тандалт, судалгааны мэдээллээ танилцуулахаар тогтлоо. Мөн энэ үеэр ГССҮТ-д тандалт, судалгааны чадавхийг сайжруулах, олныг хамарсан осол, гэмтлийн үед хариу арга хэмжээ авахад бэлэн байдлыг хангах талаар ДЭМБ-аас техникийн болон санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлын талаар хэлэлцэхээр болсоныг дуулгалаа.Цаашид дээрх лавлагаа төвүүд тандалт, судалгааны мэдээлэлдээ үндэслээд Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар мэдээлэл өгч ажиллахаар тогтлоо.