m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 07:08
248
МАН-ынхан гэрээний нууц хавсралтыг хуурамчаар үйлджээ

Тагнуулын Ерөнхий газраас цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд "Ямар улс төрийн хүчин төрийн эрх барьж байгаагаас үл хамааран, ТЕГ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэн ажилладаг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" хэмээсэн юм. 

МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл болон тус хэлтсийн нэр бүхий зарим ажилтан уг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, олон нийтэд түгээсэн

АН-МАХН-ын хамтран ажиллах гэрээний нууц хавсралт гэгдэх баримтын талаарх мэдээлэл энэ сарын 24-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэхүү гэрээний нууц хавсралт гэгдэх баримт бичгийг хуурамчаар үйлдэгдсэн байх магадлалтай, улс төрийн хүчнүүдийг хагаралдуулж, үндэсний эв нэгдлийг алдагдуулах, улмаар төрийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй байсан тул Тагнуулын байгууллага хуульд заасан үүргийнхээ дагуу нягтлан тодруулсан.

Үүний дүнд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн болохыг олж тогтоосон байна. Тодруулбал, МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл болон тус хэлтсийн нэр бүхий зарим ажилтан уг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, олон нийтэд түгээснийг тогтоосон байна. Нягтлан шалгах үйл явцын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн зарим ажилтан, иргэдээс асууж тодруулах зүйл гарсан. Харин үүнээс үүдэн хэн нэгнийг хорьж, баривчилсан явдал гараагүйг албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн уг хэргийн эзэн, холбогдогчийг тогтоон, үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд холбогдох хууль, журмын хүрээнд арга хэмжээ авна хэмээлээ.