m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 07:59
49
Цөмийн зэвсэгтэй таван гүрний төлөөлөгчидтэй уулзав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зэвсэг хураах, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Нэгдүгээр хорооны ажилд оролцож байгаа цөмийн зэвсэгтэй таван гүрний төлөөлөгчидтэй манай төлөөлөгч аравдугаар сарын 22-ны өдөр уулзалт хийж, Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын асуудлаар Ерөнхий Ассамблейгаас гаргах тогтоолын агуулгын талаар санал солилцсон байна.

Үүний дүнд манай улсын статусын асуудлаар 2012 онд гаргасан Хамтарсан тунхаглалын үзэл санааны дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд нэмэлт оруулах эсэх талаар талууд цаашид зөвлөлдөхөөр тогтжээ.

Цөмийн зэвсэгтэй гүрнүүд Монгол Улсын статусын талаар 2012 оны есдүгээр сард гаргасан Хамтарсан тунхаглалдаа уг статусыг хүндэтгэж, түүнийг зөрчих аливаа үйлдэлд дөхөм үзүүлэхгүй байх улс төрийн баталгаа өгсөн. Тунхаглалын үзэл санааг Ерөнхий Ассамблейн тогтоолд зохих ёсоор тусгах саналыг Монголын тал дэвшүүлсэн юм байна.