m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 08:17
68
Гэрийн тэжээвэр амьтдад эмчилгээ үйлчилгээ үзүүлжээ

Нийслэлийн Мал эмнэлгийн  газрын “Нохой, гэрийн  тэжээвэр  амьтны кабинет” нь энэ оны III улирлын  байдлаар давхардсан тоогоор 242 гэрийн тэжээвэр амьтанд үзлэг хийжээ. Үүнээс 201 нохой, 21 муур, зургаан усан гахай, дөрвөн яст мэлхий,  зургаан туулайнд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, оношлогоо, эмчилгээ, рентген зураг авах, УВЧ аппаратаар шарлага хийх болон өндгөвч авах мэс засал, төрөл бүрийн шарх цэвэрлэх, чих тайрах, сүүл тайрах  эмчилгээ,  үйлчилгээг  үзүүлсэн  байна.

201 нохой, 21 муур, зургаан усан гахай, дөрвөн яст мэлхий,  зургаан туулайнд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийв

Мөн  хурдан удмын адуунд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн 215 нохойд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хам вакцин тарьж, 191 нохой , мууранд паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх   туулгалт олгож, 420 нохой муурыг гэрчилгээжүүлсэн гэнэ.