m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 08:33
162
"Цагдаагийн төлөө" тэмдгээр шагнаж урамшууллаа

МУ-ын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5-д заасныг үндэслэн Төрийн албаны тухай хууль, МУ-ын хуулийн 31-р зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын кодод заасныг баримтлан иргэний үүргээ биелүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллан, олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэхэд тусласан оюутан Л.Түдэвдагвыг ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар С.Баатаржавын тушаалаар "Цагдаагийн төлөө" тэмдгээр шагналаа. 

Мөн бусдын амь насыг ноцтой хохироосон этгээдийн гарт хохирч болзошгүй иргэдийн аюулгүй байдлыг ханган хамгаалалтын ажиллагаа зохион байгуулж, хүн хүч, техник хэрэгслээр ханган олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэн цагдаагийн байгууллагатайгаа хамтарч ажилласан ахмад С.Дамдинжав захирагчтай Зэвсэгт хүчний 325-р ангийн 103-р тусгай салбарыг энэхүү медалиар шагнасан байна.