m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 13:29
117
Гадаад цэвэр актив 150.2 хувиар буурав

Улсын хэмжээнд нийт гадаад цэвэр актив өмнөх сараас 7.8 хувиар өсч өмнөх оны мөн үеэс 150.2 хувиар буурснаар -972.1 тэрбум төгрөгт, дотоод цэвэр актив өмнөх сараас өөрчлөлт багатай, өмнөх оны мөн үеэс 68.4 хувиар өсч 11042.7 тэрбум төгрөг болжээ.

Гадаад цэвэр актив 150.2 хувиар буурав

Харин нөөц мөнгө өмнөх сараас 0.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 4.0 хувиар буурч 2826.5 тэрбум төгрөгт хүрэв. Энэ оны есдүгээр сарын байдлаар хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 13.0 хувь буюу 79.8 тэрбум төгрөгөөр буурсан бол Төв банк дахь харилцах хадгаламж 3.3 хувь буюу 64.5 тэрбум төгрөг, банкуудын касс 10.3 хувь буюу 27 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Банкуудын Төв банк дахь харилцах, хадгаламжийн нөөц мөнгөнд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар өсч 70.8 хувь, банкуудын кассын эзлэх хувь 0.8 нэгж хувиар өсч 10.2 хувь, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгөнийх 1.3 нэгж хувиар буурч 19.0 хувь болсон байна.