m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 13:36
87
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ буурсан байна

Үндэсний статистикийн хорооны гаргасан тайлангаас үзэхэд энэ сарын 22-ны өдрийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.4 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ буурсан байна

Тухайлбал, өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 3.9 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурч, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өссөн байна. Харин өмнөх долоо хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 2.5 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байгаа аж.

Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өсч, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.6 хувиар өссөн бол цагаан аль аль нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Түүнчлэн төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 10.4 хувь, луувангийн үнэ 3.5 хувь, байцааны үнэ 4.0 хувиар буурч, манжингийн үнэ 0.4 хувиар өссөн байна. Харин өмнөх долоо хоногийнхоос төмсний үнэ 6.0 хувь,  байцааны үнэ 2.1 хувиар буурч, манжингийн үнэ 9.0 хувь, сонгины үнэ 2.6 хувиар өссөн байна.