m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 14:08
99
Үхрийн ястай мах нэг килограмм нь 7495 төгрөгийн үнэтэй байна

Хонины ястай махны үнэ энэ сарын 22-ны өдрийн байдлаар өмнөх сарынхаас 9.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.8 хувь, адууны махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 6.4  хувиар буурч, үхрийн цул махны үнэ 2.3 хувиар өссөн байна. Мөнгөн дүнгээр хонины ястай нэг килограмм мах дунджаар 5815 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7495 төгрөгийн үнэтэй байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв.

Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7495 төгрөгийн үнэтэй байна

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 2.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувь, ямааны махны үнэ 1.4 хувь, адууны махны үнэ 0.5 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувиар буурсан байна.