m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 16:48
785
Г.Чинзориг: Анхны барьсан загасандаа чирэгдэхээ шахаж билээ

Загасчлал нь олон улсад аль хэдийнэ спортын төрөл болон хөгжсөн байдаг. Энэ ч утгаараа зургаан жил тутамд нэг удаа “Загасчдын олимп” зохион байгуулдаг уламжлалтай аж. Манай оронд загасчлалын спортыг төдийлөн сайн мэдэхгүй байгаа ч манай орны баг тамирчид олон улсын тэмцээн уралдаанд жил бүр амжилттай оролцсоор байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар загасчлах дуртай хүүхэд залуучуудын тоо нэмэгдсээр байгаа нь тус спортын төрөлд ирээдүйн олимпийн аварга төрөх бололцоо байгааг илтгэж байна.

Манай оронд загасчлалын спортыг төдийлөн сайн мэдэхгүй байгаа ч манай орны баг тамирчид олон улсын тэмцээн уралдаанд жил бүр амжилттай оролцсоор байгаа юм.

Анхны барьсан загсандаа чиригдэхээ шахаж билээ 

Соёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа “Спортын бэлтгэлийн төв”-ийн дарга МУГТ Б.Наранбаатар Монголын Загасчлалын спортын холбооны дэд ерөнхийлөгч А.Мөнгөнхуяг нар аравдугаар сарын 15-нд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ нь тус төрлөөр багш дасгалжуулагч бэлтгэх, олон улсын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах боломж нээж байгаа. Тус баярт үйл явдалтай холбогдуулан энэ удаагийн хобби буландаа "Монголын Загасчлалын спортын холбооны" гишүүн, долоон жилийн туршид загаслалын спортыг хобби болгон суралцаж яваа Ганболдын Чинзоригтой загаслалын спотрын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

-Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Миний нэрийг Ганболдын Чинзориг гэдэг. Би Монголын Загасчлалын спортын холбооны гишүүн. 

-Та спорт загасчлалаар хэддэх жилдээ хичээллэж байна вэ?

-Сүүлийн дөрвөн жилд би Fly fishing спортоор эрчимтэй суралцаж эхэлсэн. Ер нь долоон жилийн хугацаанд хүүхэд залуучуудынхаа нэгэн адилаар хоббигоо хөгжүүлж, суралцах болсон доо.

-Та хэзээнээс загас барих хоббитой болсон бэ?

Бага байхын өвөөгөө дагаж их нуур цөөрөм рүү явдаг байлаа. 

-Өвөө маань мундаг загасчин хүн байсан юм. Бага байхын өвөөгөө дагаж их нуур цөөрөм рүү явдаг байлаа. Зун болгон өвөөгөө дагаад хөдөө загасанд явна. Өвөөг загас барьж байх хооронд би түүнийг харж сууна. Тэр үед миний сонирхол одоонийх шиг учиргүй их байгаагүй тул би хараа л суудаг байлаа. Өвөө том том загас барьж би ч дуртайяа шарж иддэг байв. 

-"Fly fish" спорт Монголд дөнгөж хөгжиж эхэлж байна. Аравдугаар сарын 15-нд Монголд загасчлалыг албан ёсоор спортын нэгэн төрөл болгож хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан?

-Энэ үйл явдал нь нэг ёсондоо эх орноо дэлхийн зах зээлд сурталчилах боломж нээгдэж байгаа хэрэг юм. Монголын загасчдын холбоо байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд олон сайхан арга хэмжээ зохион байгуулсаар ирлээ. Тэр дундаа олон улсын “Fly fish”, "Дэлхийн цэнгэг усны" холбоонд гишүүн орноор элсэж чадсан нь маш том амжилт юм. Дэлхийн 50 сая гаруй хүн энэ спортоор хичээллэж байна. Нэг ёсондоо дэлхий тэр чигээрээ энэ спортоор амьсгалж байна гэсэн үг юм.

Дэлхийн 50 сая гаруй хүн энэ спортоор хичээллэж байна. Нэг ёсондоо дэлхий тэр чигээрээ энэ спортоор амьсгалж байна гэсэн үг юм.

Монголд загасчлалыг албан ёсоор спортын нэгэн төрөл болгож хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан

-Таны барьж байсан хамгийн том загас ямар загас байсан бэ?

-Олон сайхан загас барьж байлаа. Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын наана нь байдаг Суман голоос 70-68 урттай хоёр сайхан ленок барьж байсан юм.

-Олон улсын ямар уралдаан тэмцээнд та оролцож байсан бэ?

-Олон улсад жил бүр уламжлал болгон spinning fish, feeder fishing, fly casting, fly fishing зэрэг тав, зургаан төрлөөр жил болгон уралдаан тэмцээн зохион байгууллагддаг. Мөн зургаан жилд нэг удаа олимпийн жишигтэй фестиваль болдог юм. Манай орон анх 2013 онд анх удаагаа Норвегид болсон Дэлхийн аваргад бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байлаа. Норвеги улс Монголын нэгэн адилаар байгалийн сайхантай орон байна лээ. Загасчлалын спортыг түшиглэн аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор олон улсын тэмцээн уралдаан ихээр зохион байгуулдаг. Манай орон анх удаагаа оролцсон тул туршлага их дутсан. Гэсэн хэдий ч бид маш их мэдлэг олж авсан юм. Энэ спортыг илүү сайн таних боломж олгосон гэж бодож байна. Хоёр дахь дэлхий аварга шалгаруулах тэмцээн энэ оны зургадугаар сард Чех улсад боллоо. Манай орны баг тамирчид гурван гишүүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Үүнд манай холбооны дарга Мөнгөнхуяг, Баатар бид гурав оролцсон юм. Тэмцээн сайхан болж өндөрлөсөн. Багийн дүнгээр бид 133 орноос 60-д бичигдсэн юм. Өмнөх оны тэмцээнд манай орон 133 орны сүүлээсээ хоёрт жагсаж байсан. Богино хугацаанд амжилтаа ахиулсан явдал нь дэлхий дахинд Монголын тамирчдын чансааг таниулсан хэрэг болсон гэж бодож байна. Энэ нь манай оронд асар их боломж байгааг илтгэж байгаа юм.

Богино хугацаанд амжилтаа ахиулсан явдал нь дэлхий дахинд Монголын тамирчдын чансааг таниулсан хэрэг болсон гэж бодож байна. Энэ нь манай оронд асар их боломж байгааг илтгэж байгаа юм.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

-Норвегид загасчлалын спортыг түшиглээд аялал жуулчлалаа хөгжүүлдэг гэж та хэллээ. Манай оронд загаслалын спортоор түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэр боломжтой бэ?

-Загасчлалын спортыг түшиглээд энэ спортоор хичээлдэг, сонирхдог хүмүүсийг Монголд хандах хандлагыг өсгөж аялал жуулчлалаа хөгжүүлэх бололцоо манай оронд бүрэн бий. 

Манай орон бол байгалийн сайхантай орон байгаль цаг уур, загас элбэг байдал нь загасчлалын спортыг хөгжүүлэх нөхцөл бололцоо бүгд бүрдсэнийг илтгэнэ. 

- Монголын загасчдыг гадаадынхан хэр сайн мэддэг бэ?

-Монголыг бол гадаадынхан бүгд сайн мэднэ. Манай орон бол байгалийн сайхантай орон. Түүнчлэн байгаль цаг уур, загас элбэг байдал нь загасчлалын спортыг хөгжүүлэх нөхцөл бололцоо бүгд бүрдсэнийг илтгэнэ. Манай орны тул бол монголын брэнд загас юм. Гаднынхны аманд хэвшил болсон Mongolian taimen загасыг гадаадынхан андадгүй маш сайн мэддэг. Тэд бүгд Монголд ирж тул загасыг барих их хүсэлтэй байдаг юм билээ.

-Сүүлийн жилүүдэд загасчлах дуртай залуучуудын тоо олширч байна?

-Үүний нэг шалтгааныг дотоодын аялал жуулчидтай холбон үзэж болох юм. Хүүхэд залуучууд дотооддоо их аялж зугаалах болсон байна. Нэг ёсондоо дотоодын аялал жуулчлал сайн хөгжиж байна гэсэн үг. Байгалийн сайханд аялахаас гадна байгалийн чимээ гол мөрний хоржигноон чимээг сонсож их хотын стрессээс ангижирах нэг арга юм болов уу гэж бодож байна. Сүүлийн үед эмэгтэйчүүд энэ спортоор илүү хичээллэх болсон.

Сүүлийн үед эмэгтэйчүүд энэ спортоор илүү хичээллэх болсон.

Загас барих нь хувь хүний авьяас, ур чадвар, анхаарал зэргийг нэг цэгт төвлөрүүлэхийг хэлдэг. Үүний ачаар хүн бүх зүйлээ мартах боломж олддог. Энэ бас залуучуудын татагдах шалтгаан болсон байх. Хоёрдугаарт бас загас барих чинь их кайфтай шүү дээ. Загас дэгээнд орох чинь бас сонин мэдрэмж төрүүлдэг юм. 

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

- Загас барих үед таньд ямар мэдрэмж төрдөг бэ?

-Их сонин мэдрэмж төрдөг шүү. Яг л дуртай юмаа удаан хүлээсний эцэс мэдрэх тэр л мэдрэмж юм даа. Жишээ нь, аагим халуун өдөр хүйтэн зайрмаг идэхтэй адил гэх үү дээ. Хамгийн дуртай зүйлээ идэхдээ зүйрлэж болно. 

-Таны цуглуулга?

-Би өөрөө fly fishing түлхүү сонирхолтой. Энэ төрлөөр бол надад арав гаруй уураг бий. Үүнээс Дэлхийн уралдаан тэмцээний шаардлага хангасан нь дөрвөн юм. 

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

-Хүмүүс загасчлах нь өртөг өндөртэй гэж ярихын. Энэ талаар та ямар бодолтой явдаг бэ?

-Брэндээсээ шалтгаалаад үнийн хувьд хэлбэлзээтэй байдаг. Хамгийн гол нь өөрт хэрэгцээтэй байгаа зүйлийг хангах нь чухал юм. Тэрнээс биш бусдыг дуурайж өндөр үнэтэй уураг худалдаж авах нь утгагүй шүү дээ. Загасчлал гэдэг нь хүний оюун санаа, авьяас чадварыг сорьсон спорт учраас хүн яаж барих нь чухал байдаг. Арга мэхний учир юм л даа. 

-Таны анхны барьсан загас?

-Миний анхны барьсан загас бол ленок загас байсан юм. Би туул голын эргээс барьж байлаа.

-Ямар арга мэхээр барьсан бэ?

-Царцааг дэгээнд хийж байгаад үсэргээд барьсан даа. Хүүхэд байсан тул том загасанд чирэгдэхээ шахаж билээ. Одоо хэр санаанд минь тод байдаг юм.

Хамгийн жижиг дэгээгээр, хамгийн нарийхан сатууркаар тохой дайны үүнээс ч том загас барина гэдэг бол өөрөө урлаг юм.

-Таньд өвөрмөц аргаар барьсан загас бий юу?

-Хамгийн жижиг дэгээгээр, хамгийн нарийхан сатууркаар тохой дайны үүнээс ч том загас барина гэдэг бол өөрөө урлаг юм. Би ийм аргаар олон удаа барьж байсан. Загас өөрөө ч их хүчтэй амьтан учраас нарийн сатууркан утсаар барих нь хувь хүний арга мэх л мэднэ дээ. 

-Нарийн утасны давуу тал?

-Нарийн сатууркыг загас олж хардаггүй. Барихад хурдан байдаг. 

-Таны хобби өвөөгөөс таньд уламжлан ирсэн байна. Гэр бүлийн тань гишүүдээс энэ хоббид сонирхолтой хүн байдаг уу?

-Ер нь хүний сонирхлыг хөгжүүлэх, суралцаж амжилт гаргах эсэх нь гэр бүлээс шалтгаалах зүйл олон байдаг. Манай гэргий хоббиг маань хөгжүүлэхэд их дэмжиж өгдөг. Миний сайн туслах юм. Тэрбээр өөрөө ч бас үүнд их сонирхолтой болсон. Миний багш шиг л болсон доо. Өгөөш ороох тал дээр надаас илүү сайн мэдлэгтэй. Түүний шүүмжлэл, зөвлөгөөний ачаар өгөөшийг хэнээс дутахааргүй хийдэг болсон.

-Таны хүүхдүүд сонирхдог уу?

-Манай бага хүү өгөөш ороох дуртай. Надтай булаацалдаад л хийдэг. Ер нь хүүхэд багаасаа байгальтай харьцаж сурах нь зөв. Загас бариад шарж идэхдээ биш загасаа судална, загасны идэш болох шавж яаж үүсдэг хаанаас гарч ирдэг гээд том философ юм л даа. Дотор нь шавж судлал, загас судлал, байгаль судлал дагаж явдаг юм. 

-Та байнга загасчилдаг уу?

-Зундаа бол заавал нэг удаа гэр бүлээрээ загасанд явна. Түүнчлэн голоо дагаад дээшээ доошоо алхах нь биеийн эрүүл мэндэд маш ач тустай. 

-Спорт загасчлалынын онцлог?

-Загаслал гэдэг бол мэдрэмж их шаардсан спорт юм. Хүнд тэвчээр суулгаж өгдөг. 

-Цаашдаа энэ спортоор хичээллэх хүүхэд залуучууд ямар зөвлөгөө өгөх бэ?

-Сэртэнгүй дэгээ хэрэглэж занших хэрэгтэйг сануулмаар байна. Загасчлалын спорт өөрөө сэртэнгүй дэгээг шаардлага болгодон юм. Нэгдүгээрт энэ нь загасанд болон хувь хүнд өөрт нь аюул багатай. Нэг ёсондоо загасны биенд зүү хатгаад гарна гэсэн үг. 

-Олон улсын уралдаан тэмцээнд ямар уураг хэрэглэдэг бэ?

-Гурван фитийн нарийн уураг хэрэглэдэг. Спорт дэгээнүүд зүү шиг нарийнхан байдаг. Ямар нэгэн тохиолдлоор дэгээ усанд үлдсэн ч маш богино хугацаанд зэврээд алга болно. Байгалдаа хоргүй гэсэн үг. Миний хувьд хоёр жилийн өмнөөс ийм дэгээг хэрэглэж заншсан. Энэ санааг сонирхогч залуучууд дэмжээд мөн хэрэглэх болсон. Ер нь энэ дэгээгээр барьсан загас илүү кайф өгдөг. 

-Таны цаашды зорилт?

-Олон улсын цэнгэг холбоо болон fly fishing холбооны гишүүн орон тул яваандаа Монголд олон улсын загасчлалын спортын дэлхийн аваргыг зохион байгуулах гэх газаргүй. Яагаад гэвэл манайд бүх нөхцөл бололцоо нь хангагдсан байгаа учраас юм. Үүнд ч гэсэн аялал жуулчлалын байгууллагууд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

-Зорьсон ажил тань бүтэх болтугай. Таны цаашдын ажилд амжилт хүсье. 

-Та бүхэнд баярлалаа. MASS.mn сайтын хамт олонд өндөр амжилт хүсье.