m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.25 06:33
52
FIFA Суарест тоглох зөвшөөрөл олгов

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) Уругвайн шигшээ болон Испанийн “Барселона” клубийн довтлогч Луис Суарест өнөөдөр “Реал”-ын эсрэг тоглох зөвшөөрлийг албан ёсоор олгожээ. Тэрбээр ДАШТ-ий үеэр Италийн хамгаалагч Жоржо Кьеллинигийн мөрийг хазаж, тоглох эрхээ дөрвөн сараар хасуулаад байсан билээ. “Шийтгэлийн хугацаа аравдугаар сарын 24-ний шөнө дунд дуусгавар болсон. Тиймээс Суаресын өмнө “Эль Класико”-д тоглох эрх нь нээгдэж байна” хэмээн FIFA-гаас мэдэгджээ.