m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.25 06:40
67
Афины марафон оролцогчдынхоо тоогоор дээд амжилт тогтооно

Энэ жилийн Афины марафон оролцогчдынхоо тоогоор дээд амжилт тогтоох бололтой. Зохион байгуулагчдын мэдээлж буйгаар энэ удаагийн гүйлтэд оролцохоор дэлхийн олон орны 35 мянган тамирчин бүртгүүлсний нь 13 мянга нь марафоны үндсэн зай болох 42 км 192 м зайд уралдана хэмээн мэдүүлгээ өгчээ.

Афины марафоныг 1963 онд Грекийн нэрт улстөрч Григорис Ламбракис санаачлан зохион байгуулсан бөгөөд үүнийхээ дараахан алуулсан тул уралдааныг түүний нэрэмжит болгосон юм. Энэ жилийн тэмцээн арваннэгдүгээр сарын 9-нд зохиогдох бөгөөд төсөв нь 18 сая евро ажээ.