m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.25 08:44
2240
Бөөрөнд сайн найман хүнс

Сармис

Шинэ сармис нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлж, холестеролын хэмжээг бууруулдаг байна. Мөн антиоксидант ихтэй учраас тогтмол хэрэглэхэд хорт хавдараас сэргийлэхэд тохиромжтой боловч биеийг хоргүйжүүлэх хүхэр агуулсан байдаг учраас гэдэс дүүрэх нэг шалтгаан болдог байна.

Навчит байцаа

Навчит байцаа нь бета каротин, витамин К болон кальцигаар элбэг байдаг. Мөн төмрийн гайхалтай эх үүсвэр болдог бөгөөд кали бага агуулагддаг учраас бөөрөнд сайн байдаг аж.

Өндөгний цагаан

Өндөгний цагаан нь биеийн ерөнхий эрүүл мэндэд сайн үйлчилгээтэй. Энэ нь кали багатай, уураг, фосфор, төмөр ихтэй учраас бөөрөнд мөн л сайн юм байна.

Сонгино

Сонгино нь сармисны адилаар үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд түүнд агуулагдах антиоксидант нь хорт хавдартай тэмцэж, бөөрийг эрүүл байлгахад чухал хэрэгтэй гэнэ.

Загас

Шинэхэн яргай, хулд, май, лаазтай сардин зэрэг загасны мах нь уураг, омега-3 өндөр байдаг. Шинэхэн загасыг байнга хэрэглэдэг хүмүүс бөөр, зүрхний өвчин, цусны даралт ихсэх нь харьцангуй бага байдаг аж.

Цангис жимс

Бүхий л жимсгэнэ антиоксидантаар элбэг байдаг боловч цангис жимс нь шээсний замын халдварыг үгүй болгох чадвартай байдаг. Энэ нь шээсний хүчлийг ихэсгэснээр давсагны хананд бактери хадгалагдахыг бууруулдаг байна.

Алим

Алим нь үрэвслийн эсрэг бодис их харин кали бага агуулсан учраас бөөрөнд сайн төдийгүй зүрхний өвчин, хорт хавдарын эрсдлийг бууруулж холестерины түвшинг бууруулдаг гэнэ.

Оливын тос

Олив буюу чидун жимсний тос нь мөн л антиоксидантаар баялаг ба чөлөөт радикалын улмаас учрах хор хохирол болон артерийн судасны үрэвслийг бууруулдаг байна. Дэлхий нийтийн хэмжээнд чидун жимсний тосыг хоол хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс бөөр, зүрхний өвчнөөр бага өвддөг нь тогтоогдсон байна.

Г.Төгөлдөр