m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.25 09:13
50
"Байгаль хамгаалах олон улсын холбоо"-нд Монгол Улс гишүүнээр элсэхийг дэмжлээ

ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргынсанаачилгаар1948 ондбайгуулагдсан Байгаль хамгаалах олон улсын холбоо нь байгаль орчныг хамгаалах олон асуудлыг шийдвэрлэдэг дэлхийн хамгийн том албан ёсны байгууллага юм.Тус холбоо байгаль орчныг хамгаалах төслүүдийг дэлхий даяар хэрэгжүүлж, судалгаа явуулахын зэрэгцээ НҮБ-ын агентлаг, улс орнуудын төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарчажилладаг байна. Өнөөдрийн байдлаар энэ холбоонд 160 орны 1200 гаруй байгууллага нэгджээ.

Манай улс тус холбоонд элссэнээр хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд нь хамрагдах, бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөмж авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр тогтмол үр ашигтай хамтран ажиллах бололцоо нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс байгаль орчны асуудлаарх 21 дүгээр зууны мэдээллийн хамгийн цогц, хамгийн дэвшилтэт системд манай улс нэгдэж байгаа хэрэг юм.