m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.25 09:18
119
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг сунгалаа

Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй улс, иргэд, байгууллагын түүхэнд холбогдох баримт мэдээллийг цахим хэлбэрт оруулах ньашиглалт, эрэлт хайлтын ажиллагааг хөнгөн шуурхай болгохоос гаднабаримтын хадгалалт, хамгаалалтын нөхцлийг сайжруулахад чухал нөлөөтэй.

Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 2006 онд "Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр" баталж, 2013 он хүртэл эрх зүйн орчин, зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхийг бүрдүүлж, төрийн архивыг компьютер, техник хэрэгслээр хангах, төрийн архивын мэдээлэл, эрэлт хайлтын автоматжуулсан сан байгуулах, төрийн архивын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж эхлэх, төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх зэрэг суурь ажлыг хийсэн юм.

Өнгөрсөн оноос хөтөлбөрийн гурав дахь үе шат буюу цаасан суурьт баримтыг цахимжуулж эхлээд байна.2011-2013 онтой харьцуулахад 2014 онд цахимжуулсан хадгаламжийн нэгжийн тоо сард 51% өсчээ. Цахимжуулах ажил хэдий эрчимжсэн ч цаг хугацаа багагүй шаардагдах тул өмнө баталсан хугацааг 2015-2017 онд хэрэгжүүлж дуусгахаар сунгалаа. Энэ хугацаанд цаасан суурьтай баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим архив үүсгэх зорилгоор төрийн архивуудад гэрээгээр 175 операторч нэмж ажиллуулах юм.