m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.25 11:42
48
А.Йорданеску Румыний шигшээг дасгалжуулах уу?

Румыний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виктор Пицуркэгийн оронд Ангел Йорданеску томилогдох магадлал өндөртэй байна хэмээн Sport.ro мэдээллээ. Тус улсын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд эхлээд Мирча Луческуд санал тавьсан ч 69 настай мэргэжилтэн “Шахтер”-ыг орхихыг хүсээгүй аж. Түүнчлэн нэр дэвшигчдийн тоонд Берт ван Марвейк, Доринел Мунтяну нар  байсан боловч холбоо тэдэнтэй хэл амаа ололцоогүй аж. А.Йорданескугийн хувьд өмнө нь 1993-98, 2002-04 оны хооронд Румыний шигшээг дасгалжуулж байсан удаатай бөгөөд хамгийн сүүлд 2006 онд АНЭУ-ын “Аль-Айн” багт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм.