m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.25 16:24
112
“Номин талст” хамтлагийн "UNPLUGGED SHOW" тоглолтын бэлэг задарлаа

Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж явсан “Номин талст” хамтлагийнхан хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласны эцэст дахин цомог гаргажээ. Мөн тэд энэ сарын 29-нд “Мишээл экспо” төвд “NOMINTALST UNPLUGGED SHOW CONCERT” тоглолтоо хийхээр бэлтгэж байна. 

Тэгвэл тус хамтлаг 29-нд болох тоглолтынхоо үеэр хамгийн сүүлд гаргасан шинэ цомгоо үзэгчдэд танилцуулж, нээлтийг нь хийх юм.  Мөн үзэгчдийн дундаас нэг азтан шалгаруулж, өдий хүртэл “Номинталст” хамтлагийн гаргасан найман цомог, мөн тус бүртээ гаргасан цомгуудыг бүгдийг нь бэлэглэхээр болсон байна.

Сонирхуулахад хамтлагийн гишүүн Хаазаа төрийн албанд зүтгээд зав муутай байгаа тул энэ удаагийн тоглолтод оролцохгүй аж.