m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.27 04:29
408
Хүүхдийг хүч хэрэглэн хайрладаггүй

Бидний үр хүүхдүүд, өсвөр залуу үеийнхэн хүүхэд насаа хүчирхийллээс ангид өнгөрөөх ёстой. Тэдний бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүйн болон нийгмийн наад захын хэрэгцээ хангагдсан байх ёстой. Тэд өөрсдийгөө хамгаалж чадахгүй учраас тэдэнд хамгаалалт хэрэгтэй.
Манай оронд хүүхдийн хамгааллын асуудлыг Засгийн газрын болон ТББ-ууд хүлээдэг бөгөөд олон нийт хүүхдүүдээ аливаа аюулаас хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой.
Хүүхдийн хүчирхийлэл гэдэг нь эцэг эх, тэжээгч болон асран халамжлагчдын зүгээс хүүхдийн бие махбодь болон сэтгэл зүйд аюул заналхийлсан аливаа үйлдлийг хэлнэ.


Хүүхдийн хүчирхийллийн улмаас хүүхдэд учрах хор уршиг их. Тодруулбал:


-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд бие махбодийн хувьд тахир дутуу, оюун ухааны хувьд хоцрогдолтой болж болох юм.
-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд насанд хүрсэн хойноо аливаа нөхцөл байдалтай зохицон амьдрах чадвар дутмаг болж болох юм.
-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд өөрсдөө хэрцгий балмад, догшин эцэг эх болж болох юм.
-Хүчирхийлэлд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох нь элбэг гэдгийг бид санахад илүүдэхгүй.