m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.28 05:08
92
Нийтийн тээвэр маргааш хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Маргааш нийслэлийн 375 жилийн ойн өдөр тохиох билээ. Энэ өдөр Тэнгис, Өргөө кино театрууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчлэх юм байна. Түүнчлэн Монголын Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галлерей, Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей  үнэ төлбөргүйгээр иргэддээ үйлчлэхээр болжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ ч мөн адил 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх гэнэ. Тухайлбал, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-аас иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ. Маргааш 13:30-17:00 цагийн хооронд тролейбус үнэгүй, Нэгдүгээр паркийн /хуучнаар автобус-1/ хөх алаг автобус том хүнд 200 төгрөг, хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх гэнэ.