m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.28 05:54
246
Чингисийн талбай орчмын замыг маргааш хэсэгчлэн хаана

Нийслэлийн 375 жилийн ойг нийслэлчүүд маргааш Их эзэн Чингис хааны талбайд тэмдэглэн өнгөрүүлнэ. Их хотын хямдралтай худалдаа, дарад шоу, үдшинй цэнгүүн зэрэг олон үйл ажиллагаа болохтой холбогдуулан  Чингисийн талбай орчмын авто замыг хэсэгчлэн хаана. Тухайлбал төв талбайн баруун талын уулзварыг өнөө оройны /10.28/ 24:00 цагаас маргааш оройн /10.29/ 24:00 цаг хүртэл, талбайн зүүн талын уулзварыг маргааш өдрийн /10.29/ 10:00–13:00 цагийн хооронд, Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг өнөө оройны /10.28/ 24:00 цагаас маргааш /10.29/ өдрийн 14:00 цаг хүртэл хаах юм байна.