m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.29 00:07
44
Эбола вируст халдварын вакцины асуудлаар уулзалт болжээ

Дэлхий дахинд:

Эбола вируст халдварын вакцины асуудлаар дээд хэмжээний уулзалт болжээ.  

 • Дэлхийн есөн улсад (Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Мали, БНАКАУ) эбола вируст халдварын нийт 10208 тохиолдол бүртгэгдэж, 4971 (49хувь) хүн нас барсан байна.

 • Энэ сарын 19-ний өдрөөс хойш тус халдварын 206 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 45 хүнээр нэмэгдсэн байна.

 • Нийт 450 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 244 хүн нас барсан бөгөөд энэ нь нийт өвчлөлийн дунд 4.4 хувийг эзэлж байна.

Эбола вируст халдварын вакцины талаарх дээд хэмжээний уулзалтаар Английн GlaxoSmithKline компанийн АНУ-тай хамтран хийж буй вакцин, Канад улсын NewLink компанийн вакцины эмнэлзүйн туршилт, судалгааны явцыг хэлэлцсэн байна. Туршилт, судалгааны ажлыг энэ оны ирэх сард дуусгахаар зорьж байгаа бөгөөд вакцин бэлэн болмогц эрүүл мэндийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулах чиглэл баримтлах ажээ.