m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.29 01:40
48
Томоохон үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн 5-50 хувь хямдарна

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуйн нэгжтэй хамтарсан “Их хотын хямдрал-375” үзэсгэлэн худалдаа өнөөдөр болно.

Тус үзэсгэлэн худалдаанд үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортлогч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ресторан, гоо сайхны салон, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд оролцож бараа бүтээгдэхүүнээ 5-50 хувийн хямралтай худалдаалах гэнэ.

Тодруулбал, “Номин холдинг” ХХК, “ТБД андууд”, “Оргил” худалдааны төв, “Хүн- Од” ХХК, “Боса” ХХК, “Хан бүргэдэй” ХХК, “Махмаркет” ХХК, “Стар” худалдааны төв, “Наран март”, “Парадокс”, “Марал”, “Велла” салон, “Венус”, “Монгол фото” гэрэл зургийн студи, “Формула мото” ХХК, “Аянчин” ХХК зэрэг компаниуд оролцох аж.

Мөн хямдралтай худалдаа Баянгол дүүргийн 15 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, Байгаль эх цогцолборын өмнөх талбай, 19 дүгээр хороо Ард аюушийн гудамж “Смарт” худалдааны төвийн гадна талбайд тус тус болох бөгөөд  аж ахуйн нэгжийн өөрийн байранд зохион байгуулагдах юм байна.