m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.30 03:35
81
Баян-Өлгий аймагт хоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарлаа

Энэ сарын 28-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгт 41 хүүхэд хоолны хордлого авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Улаанхус сум нь аймгийн төвөөс 46 км зайтай. Тус цэцэрлэг нь 150 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдэд халуурах, гэдсээр базалж өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрч байна. Одоогийн байдлаар аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан баг ажиллаж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ