m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.07 09:47
460
Төв бассейн ажиллаж эхэллээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Усан спорт сургалтын төвийн том бассейны дээврийн болон бэхэлгээний гол төмөр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-ны 24.00 цагийн үед усан сан руу унасан билээ. Үүнээс хойш тус төвийн том бассейн ажиллахгүй таван сарын нүүр үзэхээс гадна захиралаар нь Ч.Эрдэнчулуун томилогдон ажиллах болсон юм. Тэгвэл өнгөрсөн хагас сайн өдөр Усан спорт сургалтын төвийн том бассейн иргэдийг хүлээн авах болсон байна. Энэ талаар тус төвөөс лавлахад “Ерөнхийдөө зөвхөн дээврээ янзалсан. Цаашдаа засвар хийнэ гэсэн хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна” гэсэн юм.  Тус төвийг бүрэн янзлахад нийт гурав гаруй тэрбум төгрөг шаардлагатай хэмээн үздэг. Учир нь ашиглалтанд орсноосоо хойш их засварт ороогүй тул нэлээд мяраалын элэгдэлд орсон ажээ.

Т.Сайнаа