m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.30 05:58
70
Оюутолгой ордын нөөцийг нарийвчлан шинэчилжээ

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж өнгөрлөө. Тус хуралдаанаар Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тооцооны тайланг хэлэлцсэн бөгөөд дээрх ордын 2009 онд батлагдсан нөөцийг нарийвчлан шинэчилж, зэрэг ахиулан хүлээн авах шийдвэр гаргасан байна.

Оюутолгой ордын нөөцийг нарийвчлан шинэчилжээ

Түүнчлэн 2009 онд Оюутолгойн ордын үр ашигтай нөөц нь 31.1 сая тонн зэс, 1.3 мянган тонн алт, 7.6 мянган тонн мөнгө, 81.6 мянган тонн молибден байсан бол тус шинэчилсэн нөөцөөд зэс 44 сая 595 мянган тонн, алт 1.9 мянган тонн, мөнгө 11.9 мянган тонн, молибден 205 мянган тонн байгаа хэмээн улсын нөөцөд бүртгэгдээд байгааг албаныхан мэдэгдсэн байна.