m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.30 09:35
73
Дэлхийн аварга бяцхан охиныг Төрийн банкныхан урамшуулжээ

Өмнөд Африкийн Дурбан хотноо  өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд монгол охин Д.Мөнхзул дэлхийн аварга болсон. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж байгаа ирээдүйн алдартнуудыг дэмжин төрүүлэх нь Монгол хүн бүрийн зорилго гэж Төрийн банкныхан үзэж охиныг урамшуулжээ.

 

Дэлхийн аварга охиныг Төрийн банкныхан урамшуулав

 

"Хүүхдийн гэнэн цайлган тоглож наадаж явдаг насандаа Өсвөрийн шатрын дэлхийн аварга болж улсыхаа нэрийг мандуулан цуурайтуулсан бяцхан охиныг Төрийн банкны удирлагууд  хувиасаа  урамшуулж байна. Бид   Хүүхдийн хадгаламж нээж өглөө"гэв. Төрийн банкныхан охинд амжилт хүсээд оюунлаг монгол түмний үрс дэлхийд нэрээ цуурайтуулж, тэднийг дэмжих уухайн түрлэг мөнхөд үргэлжлэх болтугай гэж ерөөв.