m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 01:33
57
Орондоо хөрвөөсөөр л байна уу

1. Орондоо орохоосоо өмнө тайвшир.

Орондоо орж зөөлөн дэрээ дэрлэхээсээ өмнө та тайвширж өөрийн бодол санаагаа цэгцэлж, муу муухай бодол, олон төрлийн санааг тань зовоосон зүйлсээс ангижирах хэрэгтэй. Ингэхийн тулд та сонирхол татам уран зохиолын романтик эсвэл адал явдалт ном уншаарай эсвэл сунгалтын богино дасгалууд хийж болно.

2. Орлуугаа орох гэж бүү яар.

Хэрвээ та ямар нэгэн зүйлд санаа тань зовсон хэвээр байгаа бол орлуугаа орох гэж бүү яар. Харин орноосоо босоод өөр өрөөлүү орж нойрыг тань хүргэх ямар нэгэн өөр зүйл хийгээрэй. Намуухан гэрэлд зөөлөн хөгжим сонсох жишээний.

3. Олон зүйл бүү бод.

Юм бодохгүй шүү гэж бодох тусам бидний бодол санаа бидэнд захирагдахаа больж улам их зүйл тоолгой тархинд орж ирж, илүү олон юм бодогдож эхэлдэг. Тиймд та хүнд зүйл бодолгүйгээр хүч шаардахгүй зүйлс бодоорой жишээ нь: хонь тоолох, тоо тоолох, улс аймгуудын нэрийг бодох зэрэг.

4. Асуудалгүй амар.

Ямар нэгэн зүйлд санаа зовно гэдэг нойргүйдлийг бий болгох гол үүсвэрүүдийн нэг болдог. Жишээ нь маргааш ажил 17-н цагт тарах байдаг гэтэл 17:20 гэхэд хүүгийн эцэг эхийн хурал гээд л... Ямар ч утгагүй бөгөөд, шийдвэр нь олдохгүй асуудалд санаа зовсоор нойр хүрэхээ больчихдог. Тийм учир орноосоо түр босоод ажлын ширээлүүгээ зүглээрэй. Шинэхэн цаас гаргаж ирээд харандаагаа үзүүрлээд маргаашийнхаа төлөвлөгөөг гарга. Энэ нь санаа тань зовохыг бага ч болов багасгана шүү.