m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 02:02
35
Хоёр өдөр хойшилсон байнгын хороод хуралдаж байна

Өнгөрсөн лхагва гаригт хуралдах хуваарьтай байсан Байнгын хороодын хуралдаан хоёр өдөр хойшлоод байна. Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрын гишүүдийг томилох гэсэн чухал хоёр асуудал хэлэлцэх ёстой Байнгын хороодын хуралдаан өнөөдөр товлогджээ. Одоо Төрийн байгуулалтын  байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа бол  Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг яг одоо хэлэлцэж байна.